Урин дулааны улирал ирж буйтай холбогдуулан нийслэлд зам засварын ажлууд хийгдэж эхлээд буй. Тэгвэл тавдугаар сарын 13-ны Бямба гарагийн 00:00 цагаас буюу өнөөдрөөс 17-ны 00:00 цагийн хооронд Хүннү молл орчмын авто замын урд талын урсгалын нэгдүгээр эгнээг хааж засвар арчлалтын ажил гүйцэтгэхээр болжээ.
