Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчирхийлэлд өртсөн гэх хэрэгт шалгагдаж байсан 15 настай охин байрны дээврээс унаж амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 15 настай охин цагдаагийн байгууллагад байцаагдаж байх хугацаандаа өндрөөс унаж амь насаа алдсан гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өсвөр насны гэмтсэн хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух 15 настай, эмэгтэй хүүхэд байрны дээврээс унаж амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэх хариултыг өгсөн юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн охин хүчирхийлэлд өртсөн гэх хэрэгт шалгагдаж байжээ. Тодруулбал, 15 настай охинтой бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэргийн холбогдогч нь тус аймгийн цэргийн ангид ажилладаг 24 настай залуу аж. Улмаар ар гэрийнхэн нь асуудлыг мэдсэн, мөрдөн байцаалтын явцад сэтгэлээр унасан зэрэг олон асуудлаас болж ийнхүү сэтгэл санаагаар унаж өндрөөс унасан байж болзошгүй байгаа аж.

“The Hu” хамтлаг “Бий биелгээ” дууныхаа акустик хувилбарыг цацжээ
“The Hu” хамтлаг “Бий биелгээ” дууныхаа акустик хувилбарыг цацжээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна