Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "2019 оны ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох санал орж ирсэн боловч АН-ын бүлэг чуулганыг хаяж гарснаас энэ асуудал дутуу үлдсэн. Дутуугаа гүйцээх гэж байгаагаас биш дахин дахин ҮХНӨ хийх гээд байгаа асуудал биш" гэлээ.