Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амар: Үе тэнгийн дээрэлхэлтийг анхаарч, арга хэмжээ авах ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

“Нийгмийн амьдралд боловсролын байгууллагуудын оролцоо” сэдвээр Монголын ахмад багш нарын холбооноос мэдээлэл хийлээ.

Холбооны тэргүүн Монгол Улсын гавьяат багш Д.Амар ”Монголчууд маш өндөр боловсролтой хүмүүс. Боловсролыг цогцлооход багш нар маш том үүрэг гүйцэтгэсэн. Ийнхүү 2024 оны хоёрдугаар сарын 19-нд анхны Ардын гэгээрлийн яам байгуулагдсаны 100 жилийн ой болно. Ойг тэмдэглээд л өнгөрнө байх. Гэхдээ энэхүү өдрийг тохилдуулан боловсролын салбарт шинэчлэх, засах олон зүйлс байна гэдгийг энэхүү хэвлэлийн хурлаараа дамжуулан хэлэх гэсэн юм.

Тухайлбал хамгийн түрүүнд энэхүү салбарт ажиллаж байгаа багш нарын цалинг нэмэх хэрэгтэй. Мөн сургалтын чанарыг сайжруулах нь зүйтэй. Түүнчлэн хүүхдүүдийн дунд үе тэнгийн дээрэлхэлт гэж их айхтар зүйл бий болсон байна. Үүнд анхаарч арга хэмжээ авах ёстой. Зөвхөн яриад өнгөрч болохгүй. Мөн сүүлийн жилүүдэд цар тахлын нөлөөгөөр сурагчдын сурлагын хоцрогдол маш их болсон. Энийг тийм амархан арилгаж чадахгүй. Иймд олон арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй. Энэ хүрээнд Боловсролын яамнаас өнгөрсөн жил уралдаан зарлаж дүгнэсэн. Үүнд манай холбоо хамтарч ажилласан. Энэ жил дахин зарлах болно. Ийнхүү боловсролын салбарт хийх, засах, анхаарах зүйлс олон байна”гэлээ.

Америк сургуулийн уулзвараас Богдхан уулын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Америк сургуулийн уулзвараас Богдхан уулын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд