Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Америк сургуулийн уулзвараас Богдхан уулын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан тойруугийн зүүн хэсэг дэх Америк сургуулийн уулзвараас Дүнжингаравын гудамж буюу Богдхан уулын арын зам хүртэлх авто замд эвдрэл үүссэн тул хөдөлгөөнийг түр хязгаарлан, засвар арчлалтын ажил гүйцэтгэнэ.

Тодруулбал, нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд тус хэсгийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, эвдрэл гарсан хэсгийг засварлан, хэсэгчилсэн асфальт бетон хучилт хийх юм. Зам хаах хугацаанд замын хөдөлгөөнийг доорх зураглалын дагуу зохион байгуулна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тус хугацаанд зураглалд заасны дагуу болон бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Б.Пүрэвдорж: АН-ын удирдлагууд УИХ дахь АН-ын бүлэг рүү ҮХНӨ-ийн талаарх тодорхой шийдвэрийг гаргаж өгөх шаардлагатай
Б.Пүрэвдорж: АН-ын удирдлагууд УИХ дахь АН-ын бүлэг рүү ҮХНӨ-ийн талаарх тодорхой шийдвэрийг гаргаж өгөх шаардлагатай
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.