Прокурорын байгууллагаас оны эхний улиралд хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулж байна. Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 10057 хүнийг гэрчээр дуудсан. 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 482 хэрэгт хяналт тавьж ажиллаа. Мөн хэрэг бүртгэлтийн 982, мөрдөн байцаалтын 356 хэрэгт хяналт тавьж ажиллаа.
-С.Зоригийн амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бэ?
-ЦЕГ-ын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ хэргийг хүчингүй болгох санал прокурорт таван удаа ирсэн. Прокурор хянаж үзээд цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй учир энэ шийдвэр гаргасан. Дээд шатны прокурор заавал шалгах учиртай. Яг одоогоор энэ ажил эхний шийдвэр гарсан.
-С.Батдөлийн хэргийн тухайд?
-7,3 тэрбум төгрөг илэрсэн. Шалгалтын явцад авлага албан тушаалын асуудалд байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул АТГ хамтран шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа.
Л.Чинбатад холбогдох хэргийг мөрдөн шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Оролцогч талууд гомдол гаргавал ахин шалгах боломжтой
Т.Бадамжунайгийн хэрэг одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Эрүүгийн тухай хуулийн 22,1, 22,2 мөнгө угаах, хахууль өгөх зэрэг хэргүүдэд яллагдагчаар татаж шалгаж байгаад прокурор хяналтаа тавиад ажиллаж байна Нүүрсний гэх хэрэгт УИХ-ын долоон гишүүн яллагдагчаар татагдсан явж байгаа. Одоогоор шүүхэд шилжүүлсэн асуудал байхгүй.