Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангай аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Дөрвөлжийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:04 цагт ОБГ хүлээн авсан байна.

"Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, орон нутгийнхан ажиллаж түймрийг 18:40 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна" гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн 108 утсанд нийт 168 дуудлага иржээ
Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн 108 утсанд нийт 168 дуудлага иржээ
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.