Улсын бүртгэлийн байгууллага 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс хүсэлт гаргасан иргэнд иргэний үнэмлэх болон улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машинаар тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг эхлүүлээд байна. 2022 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мобайл аппликейшнээр дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг олгох ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт 603 мянган иргэнд тоон гарын үсэг олгожээ.
Өнөөдрийн байдлаар И Монголиа системд төрийн 71 байгууллагын 839 үйлчилгээг нэгтгэсэн бол Зөвшөөрлийн тухай хуулиар 1600 зөвшөөрлийг 360 болгож цөөлсөн байна. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, 26 чиглэлийн хяналтын 13 давхардлыг арилгажээ.
Түүнчлэн цахим гарын үсгийн тухай хуулиар Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаагаар үнэ төлбөргүй олгож байна.