Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэ шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан гурван хоног үргэлжилж өнөөдөр шийлдвэрээ танилцуулсан билээ. Тодруулбал түүнийг шүүхээс дөрвөн гэмт үйлдэлд буруутган тус бүр ял оноогоод буй.

Үүнд:

- Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулан,

- Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгсөн

- Хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлсэн

- Хүний нэр төр, алдар хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан гэх хэрэгт гэм буруутайд тооцож шүүхээс нийтийн албанд ажиллах хугацааг 5 жилээр хасч, мөн нээлттэй хорих ангид 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн юм.

Мөн үүнээс гадна, хүний нэр төр, алдар хүндэд халдаж гүтгэн доромжилсон хэрэгт 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн бөгөөд улсад учруулсан хохирлыг 112 гаруй сая төгрөг гэж үзэж үүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсад төлүүлэхээр болсон байдаг.

Тэгвэл түүний өмгөөлөгч Л.Баттогтох шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж давж заалдана гэдгээ мэдэгдлээ.

“82 сая төгрөгийн хохирол учирсан байхад 3.10 жил хорих ялтай бол 80 тэрбумын асуудалтай нүүрс, ХБ-ны хулгайчид балрах нь
“82 сая төгрөгийн хохирол учирсан байхад 3.10 жил хорих ялтай бол 80 тэрбумын асуудалтай нүүрс, ХБ-ны хулгайчид балрах нь
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц