Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Хууль зөрчин томилогдсон 6-8 мянган төрийн албан хаагчийн асуудлыг “ШҮҮРДЭНЭ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 52 секунд

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Монгол Улсын засгийн газраас 5Ш ажиллагааны хүрээнд авлигын асуудлыг таслан зогсоохоор ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн алба өөрөө хуулиа ягштал мөрдлөг байх хэрэгтэй. Шүүр ажиллагааны хүрээнд төрийн алба хуулийг мөрдөх хэрэгтэй болж байна. Монгол Улсад төсвөөс цалинждаг 300 мянга орчим хүн ажиллаж байна. Төрийн албан хаагчдын чадвар, хүнд суртлын асуудал яригддаг. Төрийн үйлчилгээний албанд танил тал хамаатан саднаа томилдог асуудал байсаар ирсэн. ОНӨҮ, ТӨҮГ-уудын албан хаагчдын зарим нь хуулийн зөрчилтэй байна гэж үздэг. Тиймээс төрийн албан хаагчдыг цэвэрлэх ажил эхэлж байна.

Улс төрийн сонгуулийн үр дүн яаж гарсан ч төрийн алба цэвэр байх учиртай. Шүүр ажиллагаа явагдаж байгаатай холбоотойгоор 6000-8000 албан хаагчтай холбоотой асуудал яригдах нөхцөл байдал бүрдэж байна. Ковидын хуулийг үндэслэж томилолт явагдсан үндэслэл ч байна. Энэ оны нэг сараас энэ хууль цуцлагдсан. Энэ хүрээнд Ковидын хуулиар томилогдсон 2000 орчим иргэд ажлаасаа чөлөөлөгдсөн. 2023 оны улсын төсвийг батлуулахдаа энэ оноос эхлэн тэтгэвэр авдаг хүн төсвөөс цалин авахгүй гэж тусгасан. Өнөөдрийн байдлаар 5000 орчим хүн тэтгэвэр авч төсвөөс цалинжиж байна. Хөдөө сумдад аргагүйн эрхэнд ажиллаж байгаа хүмүүс ч байна. Боловсон хүчний дутагдлаас болж тур буцааж урьж ажиллуулж байгаа асуудал байна" гэв.

ЕРӨНХИЙ САЙД: Тавантолгойн асуудлын дараа 100 ам.доллараар зардаг нүүрс 180 ам.доллар боллоо
ЕРӨНХИЙ САЙД: Тавантолгойн асуудлын дараа 100 ам.доллараар зардаг нүүрс 180 ам.доллар боллоо
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.