Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Филиппиний иргэн харьяатын байгууллагад саатуулагдсан Т.Бадамжунайг шилжүүлэн авах ажиллагаа явагдаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Т.Бадамжунайн охин БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авч, Канадад суралцжээ

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж буй. Тэгвэл "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг Монголд авч ирэх хэлэлцээрийг яг одоо хийж байгаа аж.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбу хотод гадаадын иргэн харьяатын байгууллагад саатуулаад байна. Түүнийг АТМ-аас мөнгө авч байхад нь ийнхүү баривчилж, байршлыг нь тогтоосон аж. Тэгвэл яг одоо АТГ-ын дэд дарга Г.Азжаргал болон Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд тэргүүтэй хуулийн байгууллагынхан шилжүүлэн авах хэлэлцээрийг хийж байна.

Эргэн сануулахад, Т.Бадамжунай нь 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр автомашинаар хил давсан. Түүнээс хойш эх орондоо эргэж ирээгүй байгаа юм.

Гарааны бизнес эрхлэгч залуучуудад эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
Гарааны бизнес эрхлэгч залуучуудад эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд