Гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээний талаар Хотын даргын орлогч З.Төмөртөмөө танилцууллаа. Тодруулбал, шилдэг гарааны бизнес эрхлэгч залуу болон залуучуудын багийг өрсөлдөөний зарчмаар шалгаруулж, санхүүгийн дэмжлэгийг дүүргийн шилдэг гарааны бизнест олгох юм.
-Хамрах хүрээ:
• 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд
• Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид
• Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол,төгсөөд 3 хүртэл жил болж байгаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж буй залуучууд
• Оролцоо төслийн төгсөгчид
Дэмжлэгт хамрагдах багийн тоо: 9 дүүргийн 18 баг
-Зохион байгуулалт: Гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, бүлгээр ажиллах ирээдүйтэй санааг бизнесийн зөвлөх (ментор)-ийн туслалцаатайгаар хөгжүүлэх, шилдэг гарааны бизнесийн сонгон шалгаруулах, шалгарсан “Старт-Ап”-ын үйл ажиллагааг дэмжих арга хэмжээг зохион байгуулах ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагатай гэрээний үндсэн дээр дараах байдлаар зохион байгуулна.
• Бизнесийн санаа, бизнесийн санаагаа хөгжүүлэх оролцоонд тулгуурласан сургалт
• Загварчлах сэтгэлгээ (design thinking) буюу бизнес загвар боловсруулах сэтгэлгээний сургалт
• Бизнес модель хавтан (business model canvas) ашиглах сургалт
• Гарааны бизнесээ эхлүүлэх (Start-up weekend) – Гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллаж ирээдүйтэй санааг менторын туслалцаатайгаар хөгжүүлэх, гарааны бизнесийг сонгон шалгаруулах 54 цагийн үйл ажиллагаа
• Бэлтгэл хурдасгуур (Pre-accelerator) – Ментор 5 долоо хоногийн турш үргэлжлэх 5 удаагийн хөгжүүлэх, бойжуулах
• Багууд хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах өдөр (Demoday).
-Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: Нэг багт олгох санхүүгийн дэмжлэг
Эргэн төлөгдөх нөхцөлгүй – 10,000,000 сая төгрөг