Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түүхий нүүрс түлж байгаа 65 зуухыг хий болон цахилгаан хангамжид холбохоор судалж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Нийслэлийн хэмжээнд 16-100 кВт-ын хүчин чадалтай 2237 зуух байсныг цахилгаан, хий болон төвлөрсөн дулаанд холбосон байна. 100 кВт-аас дээш хүчин чадалтай 645 зуух байснаас төвлөрсөн дулаанд 84, цахилгаан хангамжид 47, хийн хангамжид 80-ыг холбож, сайжруулсан шахмал түлшээр 175, баяжуулсан нүүрсээр 86 зуухыг галлаж байгаа аж.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Түүхий нүүрс түлж байгаа 65 зуух бий. Эдгээр нь 20 аж ахуйн нэгжид хамаардаг, Улаанбаатар хотоос алслагдсан газар байдаг. Эдгээрийг хий болон цахилгаан хангамжид холбохоор судалж байна.

Түүнчлэн агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн ажлын явцын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “2022 оны байдлаар 3-15 кВт-ын хүчин чадалтай, ахуйн хэрэглээний 162,552, 16-100 кВт-ын хүчин чадалтай 3751, 100 кВт-аас дээш хүчин чадалтай, усан халаалтын 353 зуух, дулааны цахилгааны зургаан станцын 4200 кВт-аас дээш хүчин чадалтай 41 зуух байна" хэмээв.

Д.Ганбаяр: Д.Мөнх-Эрдэнийг яллах гээд Архангай аймгаас шүүгч авч ирж байна. Хэрвээ яллавал Улаанбаатарт шүүгчээр үлдээнэ гэсэн байна
Д.Ганбаяр: Д.Мөнх-Эрдэнийг яллах гээд Архангай аймгаас шүүгч авч ирж байна. Хэрвээ яллавал Улаанбаатарт шүүгчээр үлдээнэ гэсэн байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд