Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэ: Миний амьдралыг шийдэх гэж байгаа учир өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж өгнө үү

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 28 секунд

Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж байна.

Шүүх хурлын өмнө иргэн Д.Мөнх-Эрдэнэ "Өмгөөлөгчөөр хангаж өгнө үү. Миний амьдралыг шийдэх гэж байна. Надад үйлчилгээ үзүүлж байсан өмгөөлөгч өөр албан тушаалд томилогдсон тул дахин өмгөөлөгч нэмж авах хүсэлт гаргаж байна. Тиймээс шүүх хурлыг хойшлуулж өгнө үү" гэлээ.

Харин прокурорын зүгээс "Д.Мөнх-Эрдэнэ нь шүүх хурал бүрт энэ асуудлыг ярьдаг. Тиймээс шүүх хурлыг энэ ирцээр үргэлжлүүлэх саналтай байна. Өмгөөлөгч Д.Баттогтох байна" гэлээ.

Өмгөөлөгч Д.Баттогтох "Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байна. Тиймээс өмгөөлөгч нэмж авах хүсэлтийг хангаж өгнө үү" гэдээ.

Д.Мөнх-Эрдэнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа юм.

ШУУД: Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурлыг шууд дамжуулж байна
ШУУД: Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурлыг шууд дамжуулж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.