УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл, дагалдах хуулийн төлсүүдэд хориг тавьсныг байнгын хороод хүлээж авч санал дүгнэлт гаргасныг хэлэлцлээ.
Тодруулбал,
-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл,
-Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл,
-Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл,
-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл,
-Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг ххэлэлцэж Байнгын хороодоос гарсан санал дүгнэлтийг дэмжиж шийдвэрлэлэээ.