FIBA 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 02-нд Сингапур улсад болно.
Уг тэмцээнд оролцох манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнөөдөр /2023.03.30/ Сингапурыг зорилоо. Тамирчид маань Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцох бөгөөд эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, эмэгтэй багт Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, О.Хулан, М.Цэрэнлхам нар оролцох юм.
Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид Азийн аваргад 2017 онд түрүүлж 2018, 2019 онд мөнгө, эмэгтэй баг 2013 онд хүрэл медаль тус тус хүртэж байсан юм.