Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Наранбаатар: Би АТГ-ын мөрдөгчийг дуудсан үед нь материалаа бариад очдог

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг албан тушаалаа ашиглан Б.Ганхуягт нөлөөлж Хятадын 3 компанид давуутай гэрээ байгуулуулсан, ковидын үед аймаг, гаалийн дарга нарт нөлөөлж Хятад компанийн 32 гаруй машиныг тээвэрт оролцуулсан, төрсөн дүүгийнхээ машиныг хууль бусаар гаалиар нэвтрүүлсэн хэрэгт шалгаж буй.

Улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг яг одоо хэлэлцэж байгаа юм.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар дараах тайлбарыг өгч байна.

Сануулахад, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн дүү О-гийн “Өлзийт ойл” ХХК-ийн “Петро трак” ХХК-иас худалдан авахаар тохирсон нүүрс тээврийн 2 ширхэг чирэгч толгой машин, чиргүүлүүдийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор халдвар хамгааллын хорио цээрийн дэглэмтэй үед хууль бусаар гаалийн дараалал зөрчүүлэн улсын хилээр оруулж ирсэн.Төрсөн дүү О-гийн “Сэрсэн говь” ХХК-тай 2017 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ЗДТГ-аас зарласан 60 сая төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, олгосон гэх зэрэг үндэслэлүүдээр “нүүрсний хулгай”-д шалгагдаж байгаа аж. Үүнээс гадна Н.Наранбаатар гишүүний ХУД-т байрлах Маршаул таун хотхоны тансаг зэрэглэлийн 250м2 орон сууцыг худалдан авсан эх үүсвэрийг шалгаж буй юм байна.

Шүүмжлэхээсээ урьтаад үр дүнг нь үзэцгээе
Шүүмжлэхээсээ урьтаад үр дүнг нь үзэцгээе
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.