Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо 100 хувийн ирцтэй хуралдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 44 секунд

АТГ-аас нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан. Улмаар УЕП Б.Жаргалсайхан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн даваа гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн юм.

Тэгвэл эл асуудлыг өнөөдөр Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хэлэлцэж байна. Тус дэд хороонд Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, С.Бямбацогт нарын гишүүд харьяалагддаг бөгөөд 100 хувийн ирцтэйгээр хуралдаж байна гэж УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил мэдээллээ.

ЦЕГ: Каннабисыг /өвс/ олон улсад хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй
ЦЕГ: Каннабисыг /өвс/ олон улсад хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй
 
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээн өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээн өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.