Өнгөрсөн долоо хоногт Тбилисид зодоглож шуугиулсан Монголын жүдочдын дараагийн зогсоол нөгөөдөр Турк улсад эхлэх Антальягийн “Их Дуулга”. Тиймээс манай жүдочид Тбилисиэс шууд Антальяг зорьсон байна.
Сар гаруйн дараа Катарын нийслэл Дохад эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх том сорилго тус тэмцээнд 84 орны 620 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас Тбилисийн Гранд Сламд зодоглосон тамирчид дээр ОУХМ Б.Эрхэмбаяр (66 кг), ОУХМ Г.Алтанбагана, ОУХМ Л.Сосорбарам (52 кг), ОУХМ Л.Энхрийлэн (57 кг) нар нэгдэж, Туркийг зорилоо.
Антальяд зодоглох Монголын жүдочид:
Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Г.Болор-Очир
90 кг: Г.Алтанбагана
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
52 кг: Л.Сосорбарам
57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
63 кг: Б.Ганхайч
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
-78 кг: О.Хүслэн
+78 кг: А.Адъяасүрэн