Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ундрам: Сошиалаас болж миний хүүхдүүд хүнд нөхцөл байдалд орж, бид 3 сэтгэл зүйчид хандаж үйлчилгээ авсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн маргааны асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам тайлбар өгчээ. Тодруулбал,

"Энэ бол миний хувийн амьдралын асуудал. Тийм учраас хувийн болон хувьсгалын асуудлыг ялгаж салгаж үзээсэй гэж хүсэж байна. Уг үйл явдлын ашигтай хэсгийг тасалж олон нийтэд худал гүтгэлэг, нийтлэлийн хамтаар цацсан. Тиймээс тухайн холбогдох хуулийн дагуу шийдэгдээд явж байна.

Миний хувьд хулгай зэлгий хийгээгүй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт огт холбогдоогүй. Өргөсөн танграгийнхаа дагуу ажиллаад явж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүний ёс ззүйн хууль журамтай харишилдах зүйл огт гараагүй.

Мөн сошиал орчноос болж миний хүүхдүүд хүнд нөхцөл байдалд орж, бид гурав гурвуулаа сэтгэл зүйчид хандаж үйлчилгээ авсан. Суурь хүчирхийлэлд байгаагүй. Сүүлд гарсан асуудлаас болж шоконд орсон асуудал байгаа. Би хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа. Энэ миний хувийн асуудал. Харин Б.Наранцацралыг хүүхдийн эрхэд халдсан гэж торгож шийдвэрлэсэн байна лээ. Одоогоор хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа" гэв.

Ч.Ундрам гишүүний нөхрийг хүүхдийн эрх зөрчсөн гэж ТОРГУУЛЬ НОГДУУЛЖЭЭ
Ч.Ундрам гишүүний нөхрийг хүүхдийн эрх зөрчсөн гэж ТОРГУУЛЬ НОГДУУЛЖЭЭ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.