Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗБХ: Н.Учралын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахын 100 дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

ХЗБХ өнөөдөр хуралдаж, ЦХХХ-ны сайд Н.Учралын өргөн барьж батлуулсан олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ. Улмаар байнгын хороодын гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан байна.

Эргэн сануулахад, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлж хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 20-нд намрын чуулган хаахтай зэрэгцэн баталсан явдал нь олны шүүмжлэлийг дагуулаад амжсан юм.

Тэгвэл УИХ-аар батлагдсан бусад хуулиудын хамтаар дээрх хуулийг нэгдүгээр сарын 26-ны өдөр ЕТГ-т хүргүүлсэн бөгөөд хууль УИХ-д өргөн мэдүүлж, батлагдсанаасаа эхлээд л процессын алдаа гаргасан гэж үзсэн байдаг. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын баталсан хуулиудтай танилцснаар шаардлагатай гэж үзвэл ажлын тав хоногт хуульд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хориг тавих эрхтэй. Гэтэл дээрх хуулийг ЕТГ-т хүргүүлсэн хугацаа нь Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхэд заасан хугацаанд халдсан орон зайг үүсгэсэн хэмээн мэдээлж байсан билээ.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын баталсан дээрх хуульд бvхэлд нь хориг тавьсан бол эхлээд Хууль зүйн байнгын хороогоор уг хуулийг хэлэлцэхээо болсон байна. Хууль зүйн байнгын хорооны санал дүнэлтийг үндэслэн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг эхэнд хэлэлцэхээр болоод байна. Хэрвээ чуулганд оролцсон нийт гишvvний гуравны хоёр нь Ерөнхийлөгчийн хоригийг хvлээж аваагүй тохиолдолд уг хууль, шийдвэр хvчин төгөлдөр хэвээр vлдэх юм.

Б.Энх-Амгалан: Би хууль зөрчөөгүй, хулгай хийгээгүй
Б.Энх-Амгалан: Би хууль зөрчөөгүй, хулгай хийгээгүй
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.