Хассуурь сан – Хөгжлийн төвөөс хоёр дах жилдээ зохион байгуулж буй “Сайнаар өөрчлөх нэг санаа” хөтөлбөрийн хүрээнд залуусын дунд эерэг бичлэг бүтээх уралдаан зарлажээ. Зохион байгуулагчдын зүгээс тодорхойлсон таван сэдвийн хүрээнд эерэг, шийдэл хайсан гурван минутын видео контент бүтээж, “Сайнаар өөрчлөх нэг санаа” фэйсбүүк хуудас руу илгээснээр уралдаанд оролцох шаардлагыг хангах юм. Тус уралдаанд 16-34 насны залуус багаараа болон ганцаарчилсан төрлөөр оролцох боломжтой.
Дараах таван агуулгаас сонгон видео контент бүтээнэ. Үүнд,
–Хүрээлэн буй орчиндоо олон нийтэд сайнаар нөлөөлөхүйц санал
Байгал орчинд ээлтэй чухал санал
Хялбар аргаар хэрэгжүүлж болох шинэлэг шийдэл
Хүнлэг сэтгэл, хүндлэлийг харуулсан эерэг уриалга
Монгол өв соёлоо хамгаалах түгээн дэлгэрүүлэх чухал санал
Оролцогчдын илгээсэн бүтээлүүдээс шилдэг таван контентыг шалгаруулж тус бүр 3.000.000 төгрөгөөр шагнах бол хамгийн их хандалт авсан нэг бичлэгт нислэгийн билет бэлэглэх аж.
“Сайнаар өөрчлөх нэг санаа” видео контентын уралдаанд өрсөлдөх бүтээлийг 2023 оны гуравдугаар сарын 13-27-ны өдөр хүртэл 14 хоногийн турш хүлээн авна. Мөн видео контентын уралдаанд бүтээлээ илгээсэн нийт оролцогчдод зориулсан шагнал гардуулах арга хэмжээг гуравдугаар сарын 31-ний баасан гарагт зохион байгуулна.
УРАЛДААНЫ УДИРДАМЖИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХАВСАРГАВ.
“ САЙНААР ӨӨРЧЛӨХ НЭГ САНАА”
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
“Хассуурь Сан-Хөгжлийн төв”-өөс санаачилж буй “Сайнаар өөрчлөх нэг санаа” залуучуудын хөтөлбөрийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. 16-34 насны залуус дунд амьдарч байгаа дүүрэг хороо, хүрээлэн буй орчиндоо тулгамдаж байгаа асуудлыг сайнаар өөрчлөх шинэ санал, санаачилга, бодит шийдлийг гаргаж ирэх, эерэг зөв уриалгаар давлагаалах богино хугацааны хөтөлбөр юм.
ЗОРИЛГО:
Амьдарч байгаа газар, хүрээлэн буй орчиндоо сайн жишиг, эерэг өөрчлөлтийг авч ирэх шинэ санал, санаачилгыг залуус дунд түгээх. Эерэг хандлага бүхий зөв шийдэл гаргасан залуусын саналыг түгээн дэлгэрүүлэх, залуусыг эерэг хандлагад уриалж идэвх оролцоог нэмэгдүүлэх.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Хассуурь Сан- Хөгжлийн төв
ХАМРАХ ХҮРЭЭ:
16-34 насны залуус ганцаарчилсан болон багийн төрлөөр оролцох боломжтой.
ХУГАЦАА:
Эхлэх: 2023-03-13 /даваа гараг/
Үргэлжлэх: 14 хоног
Дуусах: 2023-03-27 /даваа гараг/
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
“Сайнаар өөрчлөх нэг санаа” пэйж хуудас руу өөрийн шинэлэг санал, сайнаар өөрчилж болох асуудал, эерэг зөв уриалгыг 3 минутад багтаан бичлэг болгон илгээх. Ингэхдээ доор дурдсан таван сэдвийн хүрээнд агуулгаа тодорхойлох:
Үүнд:
– Хүрээлэн буй орчиндоо олон нийтэд сайнаар нөлөөлөхүйц санал
Байгал орчинд ээлтэй чухал санал
Хялбар аргаар хэрэгжүүлж болох шинэлэг шийдэл
Хүнлэг сэтгэл, хүндлэлийг харуулсан эерэг уриалга
Монгол өв соёлоо хамгаалах түгээн дэлгэрүүлэх чухал санал
ШАЛГАРУУЛАЛТ:
Оролцогч залуусын ирүүлсэн бичлэгүүдийг 14 хоногийн хугацаанд “Сайнаар өөрчлөх нэг санаа” пэйж хуудаст байршуулна. Үндсэн таван сэдэв тус бүрд олон нийтийн хандалт, дэвшүүлж буй санаа, эерэг уриалга, зөв шийдлийг харгалзан үзэж тус бүр нэг видео шалгаруулна. /Үндсэн таван байр/
14 хоногийн хугацаанд пэйж хуудсанд байршуулсан видео бичлэгээс хамгийн өндөр хандалт авсан нэг бичлэгийг шалгаруулна. / тусгай байр/
14 хоногийн хугацаанд бичлэгийг пэйж хуудаст байршуулах тул 24 ны баасан гарагаар тасалбар болгоно
ШАГНАЛЫН САН:
Үндсэн таван сэдэв тус бүрд шалгарсан Шилдэг бичлэгт /3 сая төгрөг/ /Нийт 15 сая/
Хамгийн өндөр хандалт авсан нэг бичлэг Тусгай байр / Нислэгийн эрхийн бичиг/
ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ:
“Сайнаар өөрчлөх нэг санаа” бичлэгийн уралдаанд оролцсон бүх залуусыг хамруулсан “Шагнал гардуулах арга хэмжээ” гуравдугаар сарын 31-ний баасан гарагт зохион байгуулагдана.