Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Хөнгөлөлттэй нөхцөлтэй дотоодын үнэт цаасыг Худалдаа хөгжлийн банк мөнгөжүүлсэн. Банкийг яаж сонгосон бэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.

Гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэж байна. Тодруулбал, арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Хөнгөлөлттэй нөхцөлтэй дотоодын үнэт цаасыг Худалдаа хөгжлийн банк мөнгөжүүлсэн. Банкийг яаж сонгосон бэ. ХХБ цаашаа хэдэн хувийн хүүтэй дамжуулах вэ гэдэг таны баталсан журам үйлчилсэн үү" гэв.

Харин хариуд нь ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт "Зарлан ирүүлэхдээ ямар асуудал асуухаа хэлээгүй" гэлээ.

ОСКАР: “Everything Everywhere All at Once” кино 7 номинацийн эзэн болж, шилдгийн шилдгээр шалгарлаа
ОСКАР: “Everything Everywhere All at Once” кино 7 номинацийн эзэн болж, шилдгийн шилдгээр шалгарлаа
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.