Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдөр “Асем вилла” цогцолбор хотхонтой холбоотой төслийн талаар хэлэлцэж байгаа бөгөөд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт гэрчээр оролцож байна.
Тэрбээр, "Өнөөдөр Монголчуудын хувьд түүхэн тэмдэглэлт өдөр болж байна. 14 жилийн өмнө Оюутолгойн гэрээг байгуулсан. Энэ гэрээ нь гурван их хурал, таван ЗГ дамжиж хийгдсэн гэрээ болсон. Энэ өдөр монголчуудын хувьд гүний уурхайн бүтээн байгуулалт амжилттай хэрэгжиж, анхны бүтээгдэхүүнээ гаргаж буй түүхэн тэмдэглэлтэй өдөр" гэв.