Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Төмөртөмөө: Дур мэдэн хүний эрхийг ноцтой зөрчсөн алдаа гаргасанд Нийслэлийн удирдлагуудын өмнөөс уучлал хүсье

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Нийтийн тээвэр парк шинэчлэлийн хүрээнд Нийслэл өнгөрсөн сард шинэ автобусуудаа хүлээн авсан. Тодруулбал, тус автобусууд нь олон улсын стандартад нийцсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бууж, суух налуу замтай. Гэвч өнөөдөр нэгэн иргэн цахим хуудаснаа "Жолооч нь налуу замаа буулгаж өгөөгүй. Тэргэнцэртэй иргэд тэрэгтэйгээ байх газарт хогийн сав хадсан байсан" тухай мэдээлсэн.

Тэгвэл уг асуудалд Хотын даргын орлогч З.Төмөртөмөө "Нийтийн тээврийн шинэчлэл эхнээсээ хийгдэж, иргэдийг ая тухтай зорчуулах чиглэлд Монгол Улсын Засгийн газар, Нийслэл хотын захиргаа онцгой анхаарч ажиллаж байгаа билээ.

Гэтэл дунд шатанд дур мэдэн хүний эрхийг ноцтой зөрчсөн алдаа гаргасанд Нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс уучлал хүсч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй үйлчлүүлэх эрхтэй. Мэдээллийг олон нийтэд хүргэсэн иргэнд баярлалаа. Цаашид ийм төрлийн болон бусад алдаа, дутагдал гаргуулахгүй байх тал дээр бид хяналтыг илүү сайжруулан ажиллах болно" гэжээ.

“Тавантолгой Транс“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дагвадорж 361 сая гаруй тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй экспортод гаргажээ
“Тавантолгой Транс“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дагвадорж 361 сая гаруй тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй экспортод гаргажээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.