Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Т.Аюурсайханы чөлөөлөгдөх хүсэлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татагдсан гишүүдийн талаар тодруулахад "Нэг сайд яллагдагчаар татагдсан даруйдаа Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Гуравдугаар сарын 15-нд хаврын чуулган эхэлнэ. Чуулганаар ЗГ, УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудал хөндөгдөж яригдана. Өргөдлөө өгсөн сайдын асуудлыг УИХ-ын хаврын чуулган эхлэх үед танилцуулга хийгдэж, чөлөөлөгдөнө. Дараагийн сайдын асуудал тухайн цаг үед нь хөндөгдөнө. Улс төрийн намын тухай хуулиар намын гишүүн нь яллагдагчаар татагдсан тохиолдолд нэг сарын дотор гишүүнээс түдгэлзэх өргөдлөө өгөх дүрмийн заалттай. Өгөөгүй тохиолдолд намын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж, түдгэлзүүлэх заалтаараа явна" гэлээ.

ЗГ: Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хүүхдийг эх хэлээрээ сурч боловсроход анхаарч байгаа байгууллагуудад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бий болгоно
ЗГ: Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хүүхдийг эх хэлээрээ сурч боловсроход анхаарч байгаа байгууллагуудад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бий болгоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд