Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хүүхдийг эх хэлээрээ сурч боловсроход анхаарч байгаа байгууллагуудад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бий болгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Ерөнхий сайд БНСУ-д айлчлах хүрээнд 2000 оноос хойш тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хүүхдийг сургаж эхэлсэн Монгол сургуульд зочилсон. Энэ үеэр хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн хүүхэд, багачуудыг эх хэлээрээ сурч боловсрох чиглэлд анхаарч ажиллаж байгаа эдгээр байгууллагуудад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлдэг болох эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлийг өгсөн. Энэ чиглэлээр хаврын чуулган эхлэх үеэр тодорхой хуулийн төслүүдийн нэмэлт өөрчлөлт өргөн барина" гэлээ.

Д.Амарбаясгалан: Энэ сард БНСУ-ын Хууль зүйн сайд тэргүүтэй албаныхан Монголд ирж, хоёр улс хооронд визгүй зорчих боломжтой эсэхийг судална
Д.Амарбаясгалан: Энэ сард БНСУ-ын Хууль зүйн сайд тэргүүтэй албаныхан Монголд ирж, хоёр улс хооронд визгүй зорчих боломжтой эсэхийг судална
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.