Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Ерөнхий сайд БНСУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцлөөр виз олгох саналыг тавьсан. Энэ хүрээнд уулзалтууд ихээхэн үр дүнтэй болсон. БНСУ-ын Ерөнхийлөгч Ерөнхий сайд, Хууль зүйн сайд болон холбогдох албан тушаалтнуудад Монгол Улсын тавьж буй саналын дагуу визгүй болгох нөхцлийг судалж танилцуулаг үүрэг өгсөн. Ерөнхий сайдын айлчлалын үеэр яригдсан энэ яриа хэлэлцээрийг баталгаажуулах чиглэлээр Засгийн газар хоорондын комисс анхаарал хандуулж ажиллаж байгаа. Энэ хүрээнд БНСУ-ын Хууль зүйн сайд болон иммергэйшний дарга гуравдугаар сард Монгол Улсад айлчлах тов тогтлоо. Гуравдугаар сард ирж Монгол Улсын нөхцөл байдлыг судалж хэрвээ визгүй зорчих болсон тохиолдолд хоёр улс хоорондын харилцаа эерэг болон сөрөг тал юу байх талаар судлан тандахаар ирж байгаа юм" гэлээ.
Д.Амарбаясгалан: Энэ сард БНСУ-ын Хууль зүйн сайд тэргүүтэй албаныхан Монголд ирж, хоёр улс хооронд визгүй зорчих боломжтой эсэхийг судална
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.