Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хичээнгүй зүтгэлт Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц, Энэтхэгийн 84 шидтэний нэг VII дүрийн Наро Банчэн хутагт нар ном айлдана. Тодруулбал, XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн зургааны өдөр буюу маргааш 10.00 цагт Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Дарь-Эхийн жинан /даган соёрхол/ хүртээх хурал номын айлдвар болох юм.
Энэ үеэр монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хичээнгүй зүтгэлт Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц, Энэтхэгийн 84 шидтэний нэг VII дүрийн Наро Банчэн хутагт нар олон нийтэд зориулж Дарь-Эхийн жинан хүртээнэ.