Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар ТОГТУУН

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 45 секунд

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Тодруулбал, энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 26-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна.

Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Маргааш Улаанбаатарт +2 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт +2 хэм дулаан
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.