Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сонгуулийн хамгийн мэдрэмжгүй “Шторкууд“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 9 секунд

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн албан ёсны сурталчилгаа явуулах хуваарь зургадугаар сарын 2-ны өдрөөс эхэлсэн билээ.Ийнхүү сонгогчдын оюун санаанд нөлөөлөх кампанит ажил хот, хөдөөгүй өрнөж, юу ч хамаагүй тарааж, цацаж байж олонд танигдах сурталчилгааны ажил эхэлсэн юм. Улмаар нэр дэвшигчдийн содон, сонирхолтой, инээдтэй, мэдрэмжгүй, мэдрэмжтэй сурталчилгаанууд ар араасаа цуварсаар байна. 

1. 15-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нарын сурталчилгааны шторк цацагджээ. Шторкыг үзвэл нэр дэвшигч гурван эрхэмийг нар, сар, галаар  төлөөлүүлсэн байв.  Тодруулбал, Ч.Хүрэлбаатарыг сар, Б.Чойжилсүрэнг нар, Н.Цэрэнбатыг галаар төлөөлүүлжээ. Гэвч тэднийг төлөөлүүлж буй энэхүү зураглал Ардчилсан намын логотой адилхан байв. Монгол ардын намаас нэр дэвшигчид Ардчилсан намын логоны дүрстэй шторк хийж, өөрсдийгөө нар сар, галаар төлөөлүүлэх нь хэр оновчтой вэ? Сөрөг хүчин намын лого байтугай зүйлсийг хамгийн сайн мэдэх гишүүд ийм шторк хийлгэсэн нь ямар утга, агуулгатай вэ. Өөрсдөө бодож олсон уу, туслах, зөвлөх, шадарлагчид нь санаа өгсөн үү, аль нь болохыг нь мэдэхгүй ч байж боломгүй том алдаа гаргажээ. 

2.  УИХ-ын сонгуулийн  13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Домбонгийн Үүрийнтуяагийн сурталчилгааны шторк цацагдаж өнгөрсөн хэдэн өдөр цахим орчинд багагүй шуугиан дэгдээв. Буу угсраад, бокс тоглон, буугаар буудан, алхаар дугуй нүдэн эр хүнээс дутахгүй, эмэгтэйчүүд ч эрчүүдийн хийдэг зүйлсийг хийж чадна гэх мессэжийг өгөх гэж  хичээсэн нь харагдана.Гэвч шигшээ багийн сонгон шалгаруулалтад оролцохоор зэхэж буй тамирчин шиг харагдаж байгаа нь "бай"-гаа оносонгүй. Угтаан бол төрийн түшээ болохоор өрсөлдөж буй, Ерөнхийлөгчийн зөвлөх хүн юм.

Түүний уг шторкыг олон нийт сайнаар ч муугаар ч ярьж байв. Тэрээр ямартай ч олны анхаарлыг татаж чаджээ. Гэвч олны анхаарлыг татлаа гээд сонгогдоно гэсэн үг биш. 

Хүйсээр түрий барьсан мэдрэмжгүй сурталчилгаа нь түүний нэр хүндийг унагааж, амьтны доог болгов. Тус шторк цацагдсанаас хойш түүнд санал өгөх хүмүүс хорогдсон гэхэд эргэлзэх зүйлгүй.  

Цааш цаашдаа шторкоо цацах гэж буй нэр дэвшигчдэд анхааруулахад Домбонгийн Үүрийнтуяа шиг "Би, би" гэх агуулгатай, мэдрэмжгүй,орчноо, цаг үеэ мэдэрдэггүй  бичлэг гаргах аваас таныг хэзээ ч мартахгүй, гэсэн хэдий ч хэзээ ч сонгохгүй гэдгийг анхаарна биз. 

Албандаа 27 жил “зүтгэсэн” гал унтраах автомашин хөшөө болон сүндэрлэлээ
Албандаа 27 жил “зүтгэсэн” гал унтраах автомашин хөшөө болон сүндэрлэлээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.