Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хү хамтлагийн Метаверс дэх анхдагч тоглолт

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Хү хамтлаг-Ард Санхүүгийн Нэгдлийн дэмжлэгтэйгээр "The HU in the Metaverse" тоглолтоо 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хийхээр боллоо. Виртуал орчинд хийгдэх уг тоглолтод Ард болон ТэнГэрЛиг Медиа Нэгдэл, МОСТ Финтек, ГрэйпСити, Дайвэрс Солюшнс, idax, МетаФорс, Ард Бит, Ард Арт, Монгол ДиФай зэрэг технологи, санхүүгийн компаниуд хамтран ажиллаж, дэлхийд анх удаа зохиогдох мета рок концертыг хийж байгаа аж.

Тоглолтын тасалбарыг www.hu.rocks болон www.metaland.mn вэбсайтаас NFT хэрбэрээр захиалан авах боломжтой ба хоёрдугаар сарын 13-наас тасалбар худалдаалагдаж эхлээд байгаа бөгөөд энэ сарыг дуустал хямдралтай үнээр борлуулагдаж байгаа юм.

Метафорс нь Металанд төслийг хэрэгжүүлэн Улаанбаатар хотыг метаверс орчинд бүтээн байгуулсан технологийн компани бөгөөд хэрэглэгчдэд дэлхийн өнцөг булан бүрээс виртуал орчинд бодит үйлчилгээ авах, бусад хэрэглэгчидтэй өөрийн аватарыг ашиглан танилцаж, харилцах боломжийг олгож байгаа платформ юм. Тус виртуал тоглолт нь The Hu хамтлагийн шүтэн бишрэгчдэд дэлхийн хаанаас ч нэгэн дор цуглах боломжийг олгож, бусад шүтэн бишрэгчид болон хамтлагийн гишүүдтэй харилцах боломжийг олгох аж. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн төв оффис "Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхар/-оос авах боломжтой.
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг:
[email protected]
Вэбсайт: ardholdings.com

Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд Бээжингийн аж ахуйн нэгж, компаниудыг оролцуулахаар тохиролцлоо
Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд Бээжингийн аж ахуйн нэгж, компаниудыг оролцуулахаар тохиролцлоо
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.