Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Маралмаатай нэр холбогдоод буй Г.Батсүх ХБ-нд ажиллаж байхдаа 569 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлэх аудитын шаардлагыг ХААЖЭЭ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 44 секунд

Үндэсний аудитын газраас 2019 онд Хөгжлийн банканд хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан шаардлагыг хүргүүлж байжээ. Тодруулбал, 28 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрч, үндсэн зээл, зээлийн хүүгийн нэмэгдүүлсэн төлбөрт 569.7 тэрбум төгрөг төлөгдөөгүй байна гэх дүгнэлтийг гаргажээ. Үүний хүрээнд хугацаа хэтэрсэн зээлдэгдийн өр төлбөрийг барагдуулах, төлүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авах шаардлагыг хүргүүлсэн байна. Гэтэл эл шаардлагын хариуг Хөгжлийн банк хоёр жил орчмын дараа ирүүлжээ. Гэтэл эл албан шаардлагыг Хөгжлийн банкны дотоод бичиг хэргийн ажилтан хүлээн авч, тавдугаар сарын 20-нд Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалт, бодлого зохицуулалтын хэлтсийн захирал асан Г.Батсүхэд шилжүүлсэн боловч хяналтын картыг хариу хүргүүлэх шаардлагагүй хэмээн хаажээ. Г.Батсүхийг сонсголд гэрчээр дуудсан боловч ирээгүй аж.

Ташрамд дурьдахад, Г.Батсүх нь өнгөрөгч оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч М эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан ноцтой хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй Ч.Маралмаатай осол болох үед цугтаа явсан хэмээн нэр холбогдоод буй нэгэн юм.

ШҮҮХ: УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг “Тавантолгой“ ХХК-д 18 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших хэргийг удирдан зохион байгуулсан хэрэгт буруутган хилийн хориг тавьсан
ШҮҮХ: УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг “Тавантолгой“ ХХК-д 18 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших хэргийг удирдан зохион байгуулсан хэрэгт буруутган хилийн хориг тавьсан
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.