Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БҮТ: Монгол, англи, орос хэлээр сонсоод ойлгох чадварын шалгалтыг дахин авч эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлсэнтэй холбогдуулан БҮТ-өөс мэдээлэл хийлээ. БҮТ-ийн дарга Л.Ганбат "Бүрэн дунд боловсролын 12 дугаар ангийг төгсөж байгаа 34,117 сурагч байна. Эдгээр сурагч дээр өмнөх оны төгсөгчид 40 гаруй мянган шалгуулагч нэмэгдэж, ЭЕШ өгөх байх гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. ЭЕШ 2006 оноос хойш явагдаж байгаа. Үүнтэй холбогдуулан БҮТ-ийн захирлын албан тушаал гардаг. Энэхүү журам тус төвийн сайтад албан ёсоор тавигдана. 2022 оноос жилд 6, 12 дугаар сард хоёр удаа зохион байгуулах болсон. Өнгөрсөн 12 дугаар сарын нэмэлт элсэлтээр 5000 гаруй шалгуулагч шалгуулсан. Энэ хүрээнд Их, дээд сургуулиудын өвлийн нэмэлт элсэлт авч ажилласан. Блокчейн технологийг 12 дугаар сард зохион байгуулсан шалгалтад нэвтрүүлсэн. Ингэснээр дүн баталгаагүй гэсэн иргэдийн санаа зовдог асуудал 100 хувь цэгцэрсэн. Энэ жилээс ЭЕШ дүнг боловсролын байгууллага, багш, судлаач, хувь хүнд зориулан bi.ecc.mn сайтаас авах боломжтой болно.

Мөн ковидоос хойш аваагүй байсан Монгол хэл, англи хэл, орос хэлээр сонсоод ойлгох чадварын шалгалтыг дахин авч эхэлнэ. Бүх шалгуулагчид монгол, хэл, бичгийн шалгалт өгнө. Босго оноо 400 оноо байна. Монгол хэл, бичгийн шалгалт үнэ төлбөргүй. Харин ЭЕШ-ийн хичээл тус бүр 5800 төгрөг байна. Энэ оны зохион байгуулалт 10 хичээлээс сонгож өгдөг хуучин зарчмаараа явагдана. Хамгийн багадаа хоёр хичээл сонгож өгнө. Удахгүй 2024 оны хэрхэн явагдах вэ гэдгийг холбогдох байгууллагуудаар зарлана. Ихэнхдээ 4-5 хичээл сонгож шалгалт өгдөг. Зарим сурагчид 7-8 хичээлээр шалгалт өгдөг.

Монгол хэл, бичгийн шалгалт 2 дугаар сарын 6-наас 3 дугаар сарын 31-н хүртэл, Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртэл 2 дугаар сарын 6-наас 4 дүгээр сарын 14-ныг хүртэл ecc.mn сайтаар цахимаар явагдана" хэмээлээ.

СОНСГОЛ: ХБ-нд хийсэн аудитын шалгалтаар 3 их наяд, 341 сая ам.долларын алдаа зөрчил илэрч байжээ
СОНСГОЛ: ХБ-нд хийсэн аудитын шалгалтаар 3 их наяд, 341 сая ам.долларын алдаа зөрчил илэрч байжээ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.