Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: ХБ-нд хийсэн аудитын шалгалтаар 3 их наяд, 341 сая ам.долларын алдаа зөрчил илэрч байжээ

Огноо
Унших
0 минут 49 секунд

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол Төрийн ордонд эхэллээ. Яг одоо ХБ-нд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэж байна.

2014 оноос төрийн аудитын байгууллагаас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байжээ. Ингэхдээ нийт 3 их наяд төгрөг, 341 сая ам.доллар, 168 сая иенийн мөнгөн дүн бүхий 25 алдаа зөрчлийг илрүүлсэн байна. Үүний хүрээнд УИХ-ын анхааралд 1 асуудлаар, ХБ-ны ТУЗ-ын дарга М.Баярмагнайд 2, ХБ-ны Гүйцэтгэх удирдлага Б.Батбаярт зургаан асуудлаар зөвлөмж хүргүүлж байжээ.

СОНСГОЛ: “ХБ зээлдэгчийн барьцаа хөрөнгийг мэргэшсэн биш эдийн засагчаар үнэлүүлж, ББСБ-д чанаргүй зээлтэй байхад нь зээл олгосон“
СОНСГОЛ: “ХБ зээлдэгчийн барьцаа хөрөнгийг мэргэшсэн биш эдийн засагчаар үнэлүүлж, ББСБ-д чанаргүй зээлтэй байхад нь зээл олгосон“
 
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.