Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бат-Очир: Хакухо М.Даваажаргал нар “World Plus” койноо ямар ч нөхцөлгүйгээр буцаан худалдаж авна гэсэн боловч худалдаж аваагүй. Хакухо аварга хариуцлага хүлээх ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Хакухо М.Даваажаргал, Х.Эрдэнэбаяр нарын гаргасан "World Plus" буюу "WPL" койны хохирогч С.Бат-Очир өнөөдөр /2023.02.03/ мэдээлэл хийлээ. Тэрбээр,

"WPL койныг "Wordl plus digital" компани гаргасан. Эцсийн өмчлөгчөөр Хакухо М.Даваажаргал мөн Японы парламентын гишүүн байсан Япон хүн байсан. Тиймээс бид Хакухо аваргад итгэж, койн худалдан авсан. Энэ койн нь бусад койноос өөр.

Учир нь "Койн худалдаж ав, түүний дараа бид ямар нэг нөхцөлгүйгээр буцаан худалдаж авна. Мөн жилийн 24 хувийн өгөөж өгнө" гэдэг зүйлийг хэлж байсан боловч буцааж авах өдөр нь болсон ч худалдаж аваагүй. Ямар нэг шалтаг, шалтгаан хэлдэг ийм нөхцөл байдал бүрдсэн. Гэтэл үйл ажиллагаа явуулж байсан байр нь хаагдсан. Хаалгаа лацадсан нөхцөл байдалтай байна.

Энэ койны ханш 50 дахин унасан. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгөөр койн авсан хүн 20 мянган төгрөгтэй үлдэнэ гэсэн үг.

Түүнээс гадна Хакухо аварга болон Японы парламентын гишүүн эцсийн өмчлөгч биш болсон. Оронд нь өөр хүмүүсийн нэр дээр шилжсэн байна. Тиймээс энэ койны асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж өгөхийг хүсэж байна. Мөн Хакухо аварга хариуцлага хүлээх ёстой" гэв.

Т.Мөнхбаяр нарын 6 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 10-ны өдөр хүртэл хойшлууллаа
Т.Мөнхбаяр нарын 6 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 10-ны өдөр хүртэл хойшлууллаа
 
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.