Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Мөнхбаяр нарын 6 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 10-ны өдөр хүртэл хойшлууллаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

СОНСГОЛ: “Салхитын мөнгөний орд“-ын захирал асан Т.Мөнхбаяр Хөгжлийн  банкнаас авсан зээлийн 1.7 тэрбумаар өөрийн зээлээ төлсөн

Т.Мөнхбаяр нарын 6 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т.Мөнхбаяр нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 09.00 цагт товлосон байсан юм. Гэвч яллагдагч Т.Мөнхбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцоно гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт, мөн яллагдагч П.Энхтүвшингийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс эрүүл эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт тус тус ирүүлсэн аж. Иймд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд эдгээр хэргийн оролцогчдыг оролцуулах шаардлагын үүднээс шүүх хуралдааныг хоёрдугаар сарын 10-ны өдрийн 15.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

А.Адьяасүрэн гишүүнийг авлигын хэргээс гадна оффшор, нүүрс тээвэртэй холбоотой асуудлаар ЯЛЛАГДАГЧААР татжээ
А.Адьяасүрэн гишүүнийг авлигын хэргээс гадна оффшор, нүүрс тээвэртэй холбоотой асуудлаар ЯЛЛАГДАГЧААР татжээ
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ