Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СБД-ийн Засаг дарга Х.Болормаа ахмадуудад гурил, будаа, еэвэн авах 1.3 тэрбум төгрөгийн тендерээ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас ахмадуудад еэвэн, гурил, будаатай гарын бэлгийн 1.3 тэрбум төгрөгийн тендер, алдарт эхчүүдэд гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэх 900 сая төгрөгийн тендер тус тус зарласан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан.

Тодруулбал, тус дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан дүүргийн алдарт эхийн одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд зориулан бэлгийн багц худалдан авах тендерийг энэ оны нэгдүгээр сард зарласан байна. Уг тендерийн санхүүжилт нь урсгал, төсөвт өртөг нь 900,100,000 төгрөг гэж заасан байсан юм.

Тэгвэл олны шүүмжлэлд өртөөд байсан тул уг тендерээ хүчингүй болгожээ.

Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.