Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүрэгт тогтоол усанд хүн живж амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Өчигдөр Сонгинохайрхан уулын зүүн талд байх 5 метр гүнтэй тогтоол усанд хүн живж амиа алдсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Сонгинохайрхан” уулын зүүн талд тогтоол усанд хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр /05.26/ 20:11 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, 45 минут ажиллаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн 25 настай, эрэгтэй А-ын цогцсыг 5 метрийн гүнээс олж гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Д.Нарангэрэл: Дэлхийн 20 гаруй улс коронавирусийг хяналтдаа авсан гэж үзэж болохоор байна
Д.Нарангэрэл: Дэлхийн 20 гаруй улс коронавирусийг хяналтдаа авсан гэж үзэж болохоор байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.