Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: Дэлхийн 20 гаруй улс коронавирусийг хяналтдаа авсан гэж үзэж болохоор байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

"Ковид-19 халдвар дэлхийн нийт 216 улс оронд бүртгэгдэж 5 сая 676 мянган хүн өвчилж, 251 мянган хүн уг өвчний улмаас нас барсан байна. Харин сүүлийн 24 цагт дэлхий дахинд 92 мянган хүн шинээр өвчилж, 3000 гаруй хүн нас барсан. Өмнөх өдрийнхөөс өвчлөл 18 мянгаар, нас баралт 1000 гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна.

Мөн дэлхийн 20 гаруй улс оронд сүүлийн нэг сар коронавирус бүртгэгдээгүй, хяналтдаа авсан гэж үзэж болохоор байна. Гэхдээ зарим оронд ганц, хоёр алаг цоог тохиолдлоор өвчлөл дахин бүртгэгдэх хандлага ажиглагдаж байна." гэлээ.

Мөн тэрээр ОХУ-д 24 цагийн дотор 8900 гаруй хүн шинээр Ковид-19-өөр өвчилсөн. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чита мужуудад өвчлөл өмнөх өдрийнхөөс 54-112 тохиолдлоор нэмэгдсэн. Ялангуяа Эрхүү хотод сүүлийн 3-4 хоногт өвчлөл тасралтгүй нэмэгдэж байгаа талаар мэдээлсэн юм.

Өнөөдөр 7 оюутнаас Ковид-19 илэрч, 6 хүн эдгэрлээ
Өнөөдөр 7 оюутнаас Ковид-19 илэрч, 6 хүн эдгэрлээ
 
Иргэдэд зээл олгохоос илүү бүтээмжийг нь дээшлүүлж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ
Иргэдэд зээл олгохоос илүү бүтээмжийг нь дээшлүүлж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.