ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:
2020 оны тавдугаар сарын 26-нд буюу өчигдөр нийтдээ 248 хүнд шинжилгээ хийсэн. Үүний 241-д коронавирус илрээгүй. Задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 171 хүний шинжилгээ, мөн тандалтын зорилгоор 8 хүний сорьц авах Ковид-19 илрээгүй. Мөн Дархан-Уул аймгийн салбар лабораторид Сэлэнгэ аймгийн Алтанбулгийн боомтоор орж ирсэн 17 ачаа тээврийн жолооч, Орхон аймагт тусгаарлагдсан 47 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Харин өчигдөр Москва-Уб-ын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан 6 оюутанд коронавирус илэрсэн. Мөн тавдугаар сарын 13-нд ОХУ-ын цэргийн онгоцоор ирж тусгаарлагдсан байсан цэргийн оюутны давтан шинжилгээнд Ковид-19 илэрлээ. Энэ оюутны хувьд 14 дэх хоног дээрээ буюу нилээн хожуу илэрч байгаа тул бидний 21 хоног тусгаарлах нь оновчтой шийдвэр болж байна гэлээ.
Мөн өнөөдөр 6 хүн эдгэрч ХӨСҮТ-ийн эмчилгээнээс дараагийн шатны тусгаарлалт руу шилжсэн сайн мэдээ байна. Эдгээр нь цэргийн сургуулийн оюутнууд бөгөөд 14 хоног эмчилгээ хийлгэсэн аж.