Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагаан сарын баяраар иргэд 900 тэрбум төгрөгийг гадагшаа урсгадаг тул “Амар байна уу“ үзэсгэлэнг зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 90.6 хувьтай байв. Тухайлбал, Сар шинийг угтан өргөтгөсөн худалдаа зохион байгуулах үүрэг өгсөн. Учир нь иргэд Цагаан сарын баяраар 900 тэрбум гаруй төгрөгийг гадагшаа урсгадаг гэх мэдээлэл бий. Тиймээс энэ мөнгийг дотооддоо үлдээх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм. Одоогийн байдлаар 15 байршлыг сонгон, нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-н хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малыг гаргах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу холбогдох ажлуудыг хийж, 1539 малыг хориглолтын бүсээс гаргасан байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ТАНИЛЦ: Шинээр орж ирсэн автобусууд аль чиглэлд үйлчлэх вэ
ТАНИЛЦ: Шинээр орж ирсэн автобусууд аль чиглэлд үйлчлэх вэ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна