Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн баяраар Төв талбайд ямар нэгэн арга хэмжээ зохиохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг "Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх талаар албаныхан мэдээллээ. Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул:

Хүүхдийн баярын арга хэмжээг нийслэлд 2 байгууллага хамтран зохион байгуулдаг. Өнгөрсөн жилүүдэд төв талбай дээр арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол энэ жилийн хувьд хоёр ажлыг төлөвлөж байгаа. Эхнийх нь нийслэлийн Соёл урлагийн газраас 7 цагийн контент бэлтгэж байна. Дараагийн ажил бол хүүхдийн эрхийн талаар ойлголтуудыг олон хүнд хүртээмжтэй байдлаар бэлтгэж хотын гудамж талбай, олон нийтийн сүлжээнд байршуулах ажил юм.

Мөн хүүхдэд өгөх бэлэг ямар байх ёстой талаар асуудал яригдана. Хүүхдийн бэлэг гэхээр хүүхдэд хортой 3 зүйл төсөөлөлд буудаг болсон байна. Тодруулбал, хүүхдийн бэлэг дотор хийжүүлсэн ундаа, чипс, чихэр гурав байдгийг болиулахаар хүүхдэд юу бэлэглэж болох талаар контентийг бэлтгээд байгаа" гэлээ.

Энэ жилийн Хүүхдийн баяраар Төв талбайд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдахгүй бөгөөд Үндэсний Соёл амралтын хүрээлэн ажиллахгүй гэдгийг хэвлэлийн хурлын үеэр албаныхан хэлсэн юм.
"Монголд царай таньдаг камер байршуулах эрх зүйн үндэс байхгүй "
 
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.