Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энх-Од: Хумхаа өвчний халдвар авсан нэг алба хаагч нас барсан. Мөн нэг алба хаагчийн бие нэн хүнд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Энхийг сахиулагч хумхаа өвчний халдвар авч улмаар нас барсан асуудлаар БХЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Бид 21 жилийн өмнөөс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг дэмжих ажиллагаанд цэргээ илгээж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манай улсын 850 хүнтэй нэг баг Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байна. Энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргүүд хумхаа өвчний халдвар авсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Хумхаа өвчин зөвхөн энэ удаа гарж байгаа юм биш. Урьд нь ч мөн гарч, бид эмчилж байсан" гэлээ.

Харин Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од, "Манай есөн албан хаагч маларигаар /Хумхаа/ оношлогдсоноос долоо нь эдгэж, эмнэлгээс гарсан. Нэг албан хаагч маларийн хүндрэлээс мөн эрхтэн системийн дутагдлаас шалтгаалан нас барсан. Харин одоогоор нэг албан хаагч нэн хүнд байдалтай эмчлэгдэж байна. Хумхаа өвчин шумуулнаас хүнд дамждаг.

Африкийн бүхий л орнууд шумуулын халдварт өвчтэй байдаг. 10 шумуулын нэг нь хумхаа буюу малари өвчний халдвар дамжуулдаг гэсэн судалгаа бий. Мөн малари өвчнөөс сэргийлэх вакцин гэж байдаггүй. Малари өвчин хүнээс хүнд халдахгүй, зөвхөн шумуулнаас хүнд халдана.

Маларийн шинжилгээг гурван удаа хийж, эрүүл гэж баталсны дараа эмнэлгээс гаргадаг. Эмнэлгээс гарснаас хойш 14 хоног тутамд шинжилгээ хийдэг. Маларигаас сэргийлэх эмийг долоо хоногт тутамд сэргийлэх эм уудаг. Эмийг тасралтгүй уусан хүн хөнгөн өвддөг. Энэ өвчин нь цусны улаан эсийг гэмтээдэг, элэгний эсэд нөлөөлж, элэг болон хавсарсан бөөрний дутагдалд оруулдаг" гэсэн юм.

ЗГ: Хүүхдийн 100 мянган төгрөг олгох журмыг хэлэлцэж байна
ЗГ: Хүүхдийн 100 мянган төгрөг олгох журмыг хэлэлцэж байна
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.