Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Woody’s Residence” хотхоны бохирын худаг хальж, Туул голд цутгажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Туул голын сав газрын захиргаанд Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны бохир ус Туул гол руу цутгаж байна гэсэн мэдээлэл иржээ. Иргэний мэдээллийн дагуу Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтарч шалгахад "Woody's Residence" хотхоны бохирын худаг хальсан байсныг тодруулж, эрх бүхий байгууллагад холбогдох хууль, журмын дагуу шалгуулахаар шилжүүлсэн байна.

Мөн тус асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцож, байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авна гэж Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ.

Бооцоот морин уралдааны унаач нь зөвхөн 18 насанд хүрсэн хүн байна
Бооцоот морин уралдааны унаач нь зөвхөн 18 насанд хүрсэн хүн байна
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.