Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн байдлаар хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ардчилсан нам "Намын эв нэгдлийг хангах" ажлын хэсэг байгуулсан гэдгээ мэдээллээ. Намын асуудлаа шийдвэрлэх Ажлын хэсэгт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга н.Эрдэнэсувд, Ч.Өнөрбаяр, Б.Мөнхжаргал, С.Баярцогт нарын 39 хүн бүрдэж буй бөгөөд өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийжээ. Зөвлөх багт АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын хүмүүс багтсан аж.
Ардчилсан нам “Эв нэгдлийг хангах“ ажлын хэсэг байгуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.