Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яаралтай түргэн тусламж, Шуурхай удирдлагын төвийн хоёр удирдах албан тушаалтан хамтарч хахууль авдаг байсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 42 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 12 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 40 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 730 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 719 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Сэлэнгэ аймгийн сумын удирдах албан тушаалтан “Т” нь хахууль авч, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдах албан тушаалтан нь Шуурхай удирдлагын төвийн удирдах албан тушаалтантай хамтран албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хахууль авдаг гэх;
  • “А” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон, төсөвт хохирол учруулсан гэх.
С.Одонтуяа: Нүүрсний хулгайн асуудал тогтолцооны өөрчлөлт хийх ёстойг харууллаа
С.Одонтуяа: Нүүрсний хулгайн асуудал тогтолцооны өөрчлөлт хийх ёстойг харууллаа
 
Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.