Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад цагаачлан оршин сууж буй гадаадын иргэдийн гарах, орох мэдэгдлийг цахимаар бүртгэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг цахимаар  авдаг боллооМонгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн Монгол Улсын хилээр гарах орохоосоо 72 цагаас доошгүй хугацааны өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ гэж заасан байдаг. Тэгвэл Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн гарах-орох мэдэгдлийг хүлээн авч эхэлжээ. Түүнчлэн https://immigration.gov.mn/mn/immigrant-entry/ хуудсаар илгээж, бүртгүүлэх боломжтой аж.

-Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь жилд 180 хоногоос илүү хугацаагаар гадаад улсад зорчих тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад оршин суух үнэмлэхээ түр хаалгана.

-Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн жилд 180 хоногоос дээш хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цагаачлах зөвшөөрлийг хүчингүй болгож болно.

-Гарах-орох мэдэгдэл бүртгэсэн, бүртгэхээс татгалзсан тохиолдолд холбогдох хариуг мэдэгдэнэ.

-Хэрэв таны гадаад улсад зорчих хугацаа жилд 180 хоногоос хэтрэх тохиолдолд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн "оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх хүсэлт гаргах" цонхоор эсхүл Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирнэ үү.

Магистр, докторын дипломын ажлыг плагиаризмын шалгалтад оруулна
Магистр, докторын дипломын ажлыг плагиаризмын шалгалтад оруулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.