Иргэн Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан цагдаагийн алба хаагчид өөрийг нь саатуулах гэж байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад,
"Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь удаа дараа хүн доромжлох, зөвшөөрөлгүй зураг бичлэг хийх, төрийн албаны ажилд саад учруулсан зэрэг үйлдлүүд гаргасан бөгөөд цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авахаар 2022 оны арван хоёрдугаар сарын 18-ны өдөр мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудсыг мөрдөгч өөрийн биеэр хүргэх явцад цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдыг доромжлох, танхайрах үйлдэл гаргасан тул түүнийг арван хоёрдугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 50 минутанд Эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэн согтолтын зэргийг шалгахад 4.02 хувийн согтолттой байсан тул албадан эрүүлжүүлсэн" гэх мэдээллийг өглөө.