“Бодь Интернэйшнл” компанийн хувьцаа эзэмшигч Д.Баясгалан мэдэгдэл хийх үеэрээ дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, "2019 оны дөрөвдүгээр улиралд бид нартай 60 долларын анхны гэрээний үнэ гарсан. Тэр үнэ нь инцексийн томъёогоор гардаг. Одоо ч гэсэн тэр томъёог ашиглаж байгаа.
Улирал дутамд нүүрсний үнэ өөрчлөгддөг. Яг тэр үнээр л бид нүүрсээ авдаг. Одоогоор нүүрсний үнэ 100 орчим ам.доллар байгаа. Мөн манайхаас хямдхан нүүрс авч байгаа Хятадын худалдан авагч олон бий. Бид нар хамгийн хямдаар авч байгаа нь биш.
"ЭТТ" ХК улирал болгон нүүрсний үнийг зарладаг. Гэхдээ хэзээ ч түүнийгээ мөрддөггүй. Нүүрсний үнийн хөнгөлөлт гэж огт байдаггүй.
Мөн холбогдох гэрээг төрийн нууцаас гаргасан. Нийт 7 төслийг гаргасан. Манайд дөрвөн гэрээ байгаа гэж яриад байгаа ч хоёр гэрээ байгаа. Санхүүжилтийн гэрээ, нүүрсний гэрээ хоёр бол нэг гэрээ" гэлээ.